Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ 5 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Температур: Агаарын дундаж температур нийт нутгаар 12.0-16.1 градус дулаан /1 дүгээр зураг/, олон жилийн дундажтай харьцуулбал Эрдэнэ, Хатанбулаг сумдын нутгаар дунджийн 1.3-2.0 градусаар дулаан, Дэлгэрэх, Айраг сумдын нутгаар дунджаас 1.1-1.4 градусаар хүйтэн, бусад нутгаар 0.0-0.9 градусын орчим байлаа. /2 дугаар зураг / Үнэмлэхүй их температур өдөртөө Хөвсгөл, Улаанбадрах, Хатанбулаг суманд 30 градус дулаан, үнэмлэхүй бага температур шөнөдөө Мандах, Иххэт сумдад 1-2 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын дундаж температур нийт нутгаар 17-24 градус дулаан, үнэмлэхүй их температур өдөртөө Замын-Үүд суманд 52 градус дулаан, үнэмлэхүй бага температур шөнөдөө Мандах суманд 1 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ 10 хоногт Иххэт, Хөвсгөл сумдад 0.0 мм, Эрдэнэ, Дэлгэрэх сумдад 0.1 мм, Хатанбулаг сумдад 0.3 мм, Сайншанд суманд 1.6 мм, Замын-Үүд суманд 2.9 мм, Айраг суманд 3.8 мм, Өргөн, Улаанбадрах сумдад 4.4 мм бороо орлоо. Бусад нутгаар хур тунадас ороогүй / 3 дугаар зураг /. Орсон хур тунадасны нийлбэрийг олон жилийн дундажтай харьцуулахад: Замын-Үүд, Айраг, Өргөн, Улаанбадрах сумдын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджаас бага байлаа. / 4 дүгээр зураг /
Салхи: 10 хоногт салхины хамгийн их хурд Айраг, Хөвсгөл суманд 27м/с, Сайншанд суманд 25м/с, Мандах суманд 24м/с бусад сумдын нутгаар 17-20 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд ажиглагдаж цаг агаар тогтворгүй байлаа. 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо нийт нутгаар 7-9 өдөр байв.
Бэлчээрийн ургамал: 5 дугаар сарын 19-ний байдлаар Сайншанд, Замын-Үүд, Айраг, Иххэт, Улаанбадрах, Хатанбулаг сумдын нутгаар бэлчээрийн ургамал таана, хялгана, хазаар, агь цухуйсан бусад сумдын нутгаар цухуйлтгүй байна
МАА-н үйлдвэрлэлд: Мал нэмэгдэл тэжээл өгөх, тарилга хийх, туулга өгөх, мал төллүүлэх, мал оторлох ажил үргэлжлэн хийгдэж байна. Малын усан хангамж ихэнх нутгаар дунд зэрэг байлаа.